Засаг дарга Х.БОЛОРМАА дүүргийнхээ төлөөлөгчийг  “НОХОЙН ГӨЛӨГ МИНЬ МАНАЙ ДҮҮРГЭЭС ЗАЙЛ” хэмээн хөөжээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-12

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа бусдыг “НОХОЙН ГӨЛӨГ МИНЬ, ЗАЙЛ ЧИ” хэмээн доромжилж, дүүргээсээ хөөжээ. Тодруулбал, дүүргийнхээ төсвийг хэлэлцэх бүлгийн хурал дээрээ намынхаа төлөөлөгчийг “НОХОЙН ГӨЛӨГ МИНЬ ЗАЙЛ. МАНАЙ ДҮҮРГЭЭС ЗАЙЛ. ХУЦ ЧИ...” гэх зэргээр уурлан, зүй бус үгээр харааж зүхсэн байна. УИХ-аар 2024 оны улсын төсвийг хэлэлцэн баталсаны дараа, нийслэл, дүүрэг, аймгууд улсын төсөвтэй уялдуулан дараа оныхоо төсөв санхүүг хэлэлцэн баталдаг. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн төсөв хэлэлцэхээс өмнө намын бүлгийн хуралдаанаараа эхлээд асуудлыг хэлэлцэх үеэр дээрх зүй бус үйлдэл болжээ.

Сүхбаатар дүүргийг Х.Болормаа хатагтай сүүлийн 10 гаруй жил удирдаж буй. Д.Бадарсанг Засаг дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан бол түүнээс хойш үндсэндээ долоон жил Засаг даргаар ажиллаж байгаа нэгэн.  Хотын төвийн дүүрэг атлаа ХОГОНДОО дарагдчихсан, золбин нохой ихтэй, үер усны аюулд нирвэгддэг гээд болохоосоо болохгүй нь их. Иргэд нь өвчлөл, ядуурал ихтэй байхад Засаг даргынх нь өмч хөрөнгө улам нэмэгдсэн нь анхаарал татна. Х.Болормаа нь Сүхбаатар дүүргийн Засаг дарга, ДИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгч, түүнчлэн тус дүүргийн Ардчилсан намын дарга гэх мэт олон давхар албыг хашдаг нэгэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.209.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.