480 саяын АВЛАГАТАЙ Хил хамгаалах газрын дарга ГЕНЕРАЛТАЙ танилц
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-12

Хожгор Лхагвасүрэн нь Говь-Алтай аймагт 1962 онд төрсөн. Цэргийн сурган, сэтгэл зүйн ухааны багш, оператив тактикийн мэргэжилтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд бригадын генерал цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон Цэргийн хүндэт, Эх орны төлөө, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиуд, Хүндэт хилчин, Онц Хилчин, Хилчний алдар I, II, III, Дайчин алдар тэмдгээр тус тус шагнагдаж байсан. 

Тэрээр 1986-1988 онд хилийн 0214 дүгээр ангид зөвлөх мэргэжилтний орчуулагч, 1988-1990 онд мөн ангид заставын дарга, 1990-1995 онд хилийн 0168 дугаар ангид захирагчийн орлогч, ар тал хангалтын  дарга, 1997-2007 онд хилийн 0165 дугаар ангийн захирагч,  2007-2009 онд хилийн 0253 дугаар ангийн захирагч, 2009-2016 онд хилийн 0119 дүгээр ангийн захирагч, 2016-2020 онд Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай.

2021 оны 01-р сарын 20-нд Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд даргаар томилогджээ.

Х.Лхагвасүрэн даргын жилийн орлого 30 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 389 сая төгрөг байна. Үл хөдлөх хөрөнгөө 612 саяар үнэлсэн бөгөөд үүнд нь нэг зуслангийн байшин, нэг хашаа байшин багтжээ. Тэрээр 266 саяын ,Toyota, Land Cruiser 200 машинтай. 76 саяын өмчлөх эрхийн дөрвөн газартай. Хадгаламждаа 73 сая төгрөгтэй 480 саяын авлагатай. Мөн 40 саяын үнэт эдлэлтэй. " Эрдэнэс таван толгой ХК-ийн 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ мэдүүлжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.203.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.