УОК-ын шуурхай штабыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-12
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилтийг даван туулах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, холбогдох яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор ОБЕГ-т “УОК-ын Шуурхай штаб”-ыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Шуурхай штабыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЭХЯ, ГХЯ, ХНХЯ, УУХҮЯ, ЦХХХЯ, ЭМЯ, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ХХҮЕГ, ГЕГ, ЦУОШГ, ҮСХ, АШГТГ, МУЗН-ийн холбогдох мэргэжилтнүүд үүрэг гүйцэтгэж байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Тиймээс аймаг, нийслэл, сум дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага зохицуулалтаар хангах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, Засгийн газар, Улсын онцгой комиссыг шуурхай мэдээ, мэдээллээр хангаж, тулгамдсан асуудлыг Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх зорилготой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.59.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.