Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооноос жил бүр ТоС (Тогтвортой санхүүжилт)-ийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг. Энэ онд жендэрийн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэн Голомт банкийг “Жендэрийн манлай байгууллага”-аар тодрууллаа.
Голомт банк Тогтвортой хөгжлийн бодлогодоо болон банкны бизнесийн бүхий л шатанд хүний эрхийн асуудлууд болон жендэрийн эрх тэгш байдлыг баримтлан ажилладаг. Харилцагчдадаа тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх бодлогыг баримтлахаас гадна санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмждэг. Энэ ч үүднээс Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүн, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх” төсөл, сургалтуудыг харилцагчдадаа санал болгосоор байна.
Голомт банк 2024 онд “Women owned” тэмдгээр дамжуулан “International Trade Centre”-ийн харьяа “She Trades Mongolia Hub”, “Asia Foundation” зэрэг ОУ-ын байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, дэмжих, олон улсын туршлага судлах, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч түншүүд, ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20