ХОВД: “Эрсдэл ба стандарт” эрсдэлийн үндэсний форум
Монгол Улсын шадар сайдын санаачилгаар “Эрсдэл ба стандарт” эрсдэлийн үндэсний форумыг өнөөдөр (2023.11.20) улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, аймгийн ОБГ, аймгийн Стандарт хэмжил зүйн газар хамтран “ЭРСДЭЛ БА СТАНДАРТ” хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Пүрэвганди “Гамшгийн эрсдэлийн өсөлт бууруулах арга хэмжээ болон гэмт хэрэг зөрчлийн эрсдэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл мэдээллийг хүргэлээ.
“Эрсдэл ба Стандарт” хэлэлцүүлгээр 2023 оны аймгийн нутаг дэвсгэрт гамшгаас учирсан хохирол, гамшгийн эрсдэлийн өсөлт, бууруулах арга хэмжээ болон барилга дэд бүтэц, эрчим хүчний салбарын эрсдэл ба стандарт, хүнсний аюулгүй байдлын, хүн амын эрүүл аюулгүй орчин, томуу, томуу төст өвчний эрсдэл, зам тээврийн ослын эрсдэлийн индекс зэрэг сэдвүүдээр хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Форумд аймгийн төрийн захиргаа, аж ахуй нэгж байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл 163 хүн оролцлоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.195)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20