УИХ-ын хянан шалгах түр хорооны дарга ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Нүүрсний хоёр дахь сонсголоор хэлэлцэх асуудал болон гэрчүүдийг өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нүүрсний сонсголын 2-р хэсэгт гэрчээр оролцуулахаар түр хорооноос ЧД-ийн ЭХ-ийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд ханджээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт, "Чалко трэйдинг" Хонкогтой байгуулсан гэрээ, Нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс, худалдах худалдан авах гэрээний талаар сонсгол зохион байгуулна. Энэ асуудалд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг ГЭРЧЭЭР ОРОЛЦУУЛАХАА зарласан юм. "Энэ сарын 18-22-нд нүүрсний сонсголын хоёр дахь үе шатыг дараах дарааллын дагуу зохион байгуулна. Нийт 280-300 гаруй гэрчүүдийг дуудсан. Авто тээврийн үндэсний төв, БОАЖ-ын яам, "Гашуун сухайт авто зам" ХХК зэрэг төрийн байгууллагууд хяналт шалгалтад шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа" гэдгийг тоотгосон юм.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20