ХОВД: ОРОН НУТАГТ ХИЙГДЭЖ БАЙГАА ТОДОРХОЙ АЖЛУУДАД ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ ХИЙНЭ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-12-12
Ховд аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл төрийн байгууллагын шийдвэр гаргачидтай хийх дугуй ширээний уулзалт арга хэмжээг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хамт олон зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Б.Баярсүх нар төрийн байгууллагуудыг төлөөлөн оролцов. Мөн Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Статистик тоо мэдээгээр аймгийн хэмжээнд бүртгэлтэй 371 иргэний нийгмийн байгууллагууд байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 60 ТББ, мэргэжлийн холбоод байна.

 

Үйл ажиллагаагаа түр зогсоосон ТББ-д болон үйл ажиллагаагаа явуулж байгаа ТББ-д өөрсдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс Төрийн байгууллагаас орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэх ажил, Төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, иргэний нийгмийн байгууллагын хяналт, нөлөөллийг сайжруулах шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Уулзалтын үр дүнд орон нутагт хийгдэж байгаа тодорхой ажлуудад иргэний нийгмийн байгууллагуудаар хяналт, үнэлгээ, мониторинг хийлгэж, хамтарч ажиллах талаар талууд хэлэлцлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.39.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.