УСУГ: Дэлхий дахинд 11-р сарын 25-ны өдрөөс эхлэн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян
Үйл явдал
/
2023-11-24

Дэлхий дахинд 11-р сарын 25-ны өдрөөс эхлэн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэлсэн билээ. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монгол  Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүний эрхийн ноцтой зөрчил байсаар байна.  Жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан нь жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн талаарх зөрүүтэй ойлголт, тэгш бус байдал, нийгмийн хортой хэм хэмжээтэй нягт холбоотой.

Ус сувгийн удирдах газар 2023 оны байдлаар Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түүний суурь шалтгаан болох жендэрийн тогтсон хэм хэмжээ, хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор Жендэрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдал, ажлын байрны дарамт болон бэлгийн дарамтын талаарх 38 удаагийн сургалтыг зохион байгуулж 275 эрэгтэй, 599 эмэгтэй нийт 874 ажилтан тус тус хамрагдсан. Байгууллагын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн зөвлөл”-ийн хамт олонтой хамтран Жендэрийн эрх тэгш байдлын талаарх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Мөн “Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа”-нд дээрх сэдвийн хүрээнд холбогдох асуулгууд оруулан нийт 1248 ажилтанг хамруулсан байна. 
Эмэгтэйчүүдийн эрх, нэр төр, тэгш байдлыг хамгаалж, хойч үедээ тогтвортой, шударга, эв найрамдалтай нийгэмд хүрэх замыг бий болгохын тулд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооё. Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх аянд нэгдэхийг Ус сувгийн удирдах газрын нийт ажилтнууддаа уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.