Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийг санал болгож байна
Хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй эсвэл эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлд хамрагдан бараа материал худалдан авах болон үйл ажиллагааны ашиг, орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтай аж ахуйн нэгж байх
- Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх
- Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх
- Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх
- Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх
- Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх
- Бусад
Нэмэлт шалгуур үзүүлэлт:
Аж ахуй нэгж: /дараах шалгуурын аль нэгийг хангасан байх/
- Гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй хүн байх;
- Компанийн 51.0%-аас дээш хувийг эмэгтэй эсвэл эмэгтэйчүүд эзэмшдэг байх;
- ТУЗ-ийн гишүүд болон Удирдлагын багийн аль нэгний хамгийн багадаа 30% нь эмэгтэйчүүд эзэлдэг байх;
- Нөхөрлөл, Хоршооны гишүүдийн 51.0%-аас дээш хувь нь эмэгтэй гишүүд байх хоршооны дарга нь эмэгтэй байх;
- Нийт ажиллагсдын хамгийн багадаа 50.0% нь эмэгтэйчүүд байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Зээлийн маягт (Банкны салбараас)
- ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм, танилцуулга
- Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
- Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол
- Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн эх хувь, эх хувиар авчрах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 6 сарын хугацааны цээж зураг
- Барьцаанд тавих хөрөнгийн баримт бичгүүд
- Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд
- Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл
- Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд
- Бусад
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.65.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20