ӨВ: ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-12-12
Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, хэлтэс, албадын удирдлагуудын ээлжит шуурхай хурал болж, уламжлал ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдол, түүний шийдвэрлэлттэй танилцав.
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 7032-1111 утсанд болон өөрийн биеэр 15 асуудлаар 17 иргэн хандаж, санал, гомдлоо илэрхийлж, тус хугацаанд 923 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ.
Иргэдээс ирсэн санал, гомдлыг эрэмбэлэхэд ЭБЦТС ТӨХК-ий Өвөрхангай аймаг дахь салбарт-7, Арвайхээр сумын ЗДТГазарт-4, дулаан үйлдвэрлэгч байгууллагад-3, Эрүүл мэндийн газарт-1, Онги ус суваг ОНӨААТҮГазарт-1 тус тус ирүүлжээ. Дээрх байгууллагуудад хандсан 15 санал, гомдлын хоёроос бусад нь шийдвэрлэгдсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс шийдвэрлэгдээгүй байгаа уг хоёр асуудлыг 12 дугаар сарын 15-ны өдөр багтаан шийдвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-нд цас их дарсан төвийн чанартай хөдөөгийн замын цасыг зайлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Автотээврийн үндэсний төвийн Өвөрхангай аймаг дахь салбарт иргэдэд анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг эрчимтэй зохион байгуулж ажиллах үүргийг тус тус өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.6.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.