ӨВ: "Баянтээг” ХК-ний орон нутагт ногдох хувьцаанаас тодорхой хувийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх эсэх талаар санал, дүгнэлт ажлын хэсэгт буцаагдлаа
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-11-30
 
Аймгийн ИТХ-ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 20/08 дугаар тогтоолоор орон нутгийн өмчит “Баянтээг” ХК-ний орон нутагт ногдох хувьцаанаас тодорхой хувийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх эсэх талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Ажлын хэсэг “Баянтээг” ХК-ний орон нутгийн эзэмшлийн хувьцаанаас 16 хувийг аймгийн харьяат иргэдэд, 3 хувийг Өвөрхангай аймагт шилжин ирж, суурьших иргэдэд тус тус эзэмшүүлэх санал, дүгнэлтийг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр ИТХ-ын зарим нэр бүхий төлөөлөгчид иргэдэд хувьцаа эзэмшүүлэх санал дүгнэлтийг дахин нягталж, судалгаа, тооцоог нарийвчлан гаргах, мэргэжлийн байгууллагаар хуулийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа учир ажлын хэсэгт дахин буцаах горимын санал гаргасан.
Ийнхүү хоёр дахь өдрөө үргэлжилж буй аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 23 дугаар хуралдаанаар дээрх горимын саналаар санал хураахад хуралд оролцогч төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн юм. Ингэснээр “Баянтээг” ХК-ний орон нутагт ноогдох хувьцаанаас тодорхой хувийг аймгийн иргэдэд эзэмшүүлэх эсэх талаар санал, дүгнэлт ажлын хэсэгт буцаагдлаа.
Уг ажлын хэсэг дахин тооцоо судалгааг нарийвчлан хийж, мэргэжлийн байгууллагаар хуулийн дүгнэлт гаргуулан аймгийн ИТХ-ын дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.75.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.