Өвөрхангай аймгийн 2024 оны төсвийн төслийг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барилаа.
2024 оны төсвийн төсөлд Төрийн албан хаагчийн цалинг ирэх оны хоёр дугаар улирлаас эхлэн 10-20 хувиар нэмэгдүүлж олгоно. Мөн аймаг, сумын төрийн албан хаагчдад болон төрийн үйлчилгээний ажилтнуудад орон нутгийн нэмэгдлийг 40 хувиар нэмж олгохоор тус тус тусгажээ.
Түүнчлэн сумын төрийн захиргааны байгууллагад тасралтгүй 5 жил болон түүнээс дээш ажилласан алба хаагчдад 6 сарын цалинтай тэнцэхүйц мөнгөн тэтгэмжийг олгохоор тусгасан байна.
Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийхээр тусгасан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг иргэдээс ирүүлсэн саналаар эрэмбэлсний дагуу хийх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.162.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20