ДАГУУЛ ХОТ БАЙГУУЛАХ ЗАМААР ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ БАГАСГАХ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗӨВ ШИЙДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ХӨГЖЛИЙН СУУРЬ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-12-14
Энэ бол 33 сая хүн амтай Малайз улсын хөгжлийн загвар. 2022 онд Малайз улсыг зорин, албаны хүмүүстэй уулзах, хөгжлийн шийдлийг нь судлах боломж гарсан юм. ДНБ нь 327 тэрбум доллараар хэмжигддэг, харьцангуй чинээлэг амьдралын хэв маягтай. Энэ нь экспортын баримжаатай эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа, үндэсний орлогын албан татвар харьцангуй бага, орон нутгийн хүнс, тээврийн түлшний хямд үнэ зэрэгтэй нь холбоотой. Малайзын эдийн засаг 2020 онд 92.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Малайзын Нийслэл Куала-Лумпур хотоос Улаанбаатар хотод авч ашиглах шийдэл ч цөөнгүй. Цөөн хэдэн жилийн өмнө тус хотын гол асуудал нь түгжрэл байжээ. Ингээд олон бүтэлгүй төлөвлөгөөний дараа зөв шийдлээ олсон нь дагуул хот. Төрийн яам, агентлагуудаа хотоос гаргахаар болсон нь зөв шийдэл болсон байна. Зөвхөн хоёр яам үлдээгээд, төрийн бүх байгууллагаа хотоосоо гаргаснаар түгжрэлээс салж чадсан байна.
Хотын төв нь дэлхийн хэмжээний хөгжилтэй боловч түгжрээгүй, хотын гадна байгаа иргэд нь тав тухтай амьдрах боломжийг дагуул хот бидэнд авчирдаг байна. Үүнд мэдээж дэд бүтэц хамгийн чухал. Энд тээврийн цогц системийг бий болгож, Нийслэлээ дагуул хоттойгоо метрогоор холбожээ.
Өнөөдрийн манай Улаанбаатар хотын олон суурь асуудлыг шийдэх хамгийн оновчтой шийдэл бол Малайзын энэ загвар мөн юм. Хотоо тойрсон дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хот, тосгодыг холбосон нийтийн тээврийн сүлжээг бий болгох гэх зэргээр хөгжлийн цоо шинэ төлөвлөлт хийх цаг нэгэнт болсон.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.