Н.Учрал: PUBG Mobile-ийн Дэлхийн аваргад амжилт гаргасан багуудыг өндөр хурдны интернэтээр үнэ төлбөргүй хангана
Цахим хөгжил харилцаа холбооны сайп Н.Учрал: Олон сая хүн амтай, цахим спортдоо төсөв суулгаж, бодлогоор дэмждэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилдэг багуудыг ардаа орхиж оргилд нь гарч чадсан нь орчин цагийн Монгол залуусын чадамжийг илтгэж байна. Мөн E-Sport-д хандах олон нийтийн хандлагад эерэг нөлөө үзүүлж байна.
E-Sport эдийн засагт нөлөө үзүүлэх хэмжээнд хөгжих боломжтой. Энэ салбарын хөгжлийн гол хүч бол эдгээр залуус. Төр дэмжих хэрэгтэй.
Тэдэнд тулгамддаг нэг асуудал бол баталгаатай эх үүсвэр бүхий өндөр хурдны интернэт. Ази, Европын дивизонуудад өндөр хөгжилтэй орнуудын багуудтай шууд тоглоход тухайн тоглоомын серверийн байрлал руу холбогдох хурдны зөрүүнээс болж оноо алдах тохиолдол бий. Тиймээс мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын сайдын хувиар IHC Esports, Stalwart Esports, 4Merical Vibes багуудын өндөр хурдны интернэтийг ямар нэгэн дамжуулагч компаниар дамжуулахгүйгээр олон улсын интернетийн гарцнаас шууд холбож, үнэ төлбөргүй ашиглах эрх олгож байна. Ингэснээр баг тамирчдад бэлтгэл хийх ОУ-ын тэмцээн уралдаанд эх орноосоо оролцох боломж бүрдэнэ.
Мөн Дэлхийн аварга “IHC Esport” багийг Монгол улсын “Цахим элч”-ээр томилж байна. Цаашид ОУ-ын тэмцээн уралдаанд оролцоход салбарын зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.
Цахим спортоор Монгол ур чадвар, Монгол залуусын чадамж дэлхийд аваргалж байгаад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон бид бахдалтай байна.
Багийн эздэд, дасгалжуулагч нарт, тамирчдын ар гэр, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.253.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20