ӨВ: ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ 2074 ХҮҮХЭД, ЗАЛУУС ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР, ЭНТРЕПРЕНЕРШИПИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШЖЭЭ
Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төсөл нь ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчдад энтрепренершипийн боловсрол олгох замаар сурлагын чанарыг сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой. Төслийн үйл ажиллагааг аймаг, орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх зорилготой аймгийн удирдлагуудаас бүрдсэн Төслийн Аймгийн зөвлөл болон Төслийн сумын зөвлөлүүд байгуулагдан ажиллаж байна.
Төслийн аймгийн зөвлөл болон зорилтот сумдын зөвлөлүүдийн өргөтгөсөн хоёрдугаар уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Хужирт сумын Сүүн Цагаан брэндийн Таван тансаг өргөөнд зохион байгуулагдлаа.
Төсөлд Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Сант, Гучин-Ус, Богд сумын хүүхэд, залуусыг ESEL хөтөлбөрт хамруулан, хувь хүний ур чадварыг дээшлүүлж, энтерпренер сэтгэлгээнд суралцуулж байгаа юм.
Уулзалтад аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд төслийн аймгийн зөвлөлийн дарга И.Доржсүрэн, зөвлөлийн гишүүд, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн суралцахуйн төв, Политехник коллежийн удирдлага, мэргэжилтнүүд, зорилтот сумдын зөвлөлүүдийн төлөөлөл нийт 75 хүн оролцов.
Тус уулзалтаар төслийн тогтвортой байдал, арга, аргачлалыг нутагшуулан авч үлдэх, түгээх боломжуудын талаар хэлэлцүүлэг хийж, аймгийн бодлогод тусган хэрэгжүүлэх “тогтвортой байдлын төлөвлөгөө”-ний санал боловсрууллаа.
Уулзалтын үеэр төслөөс бичил санхүүжилт авч хийсэн ЕБС-ийн сурагчдын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гарган, харилцан туршлага солилцсон юм. Түүнчлэн Хүүхдийг Ивээх сан, аймгийн ЗДТГ-ын зүгээс төслийн үйл ажиллагааг орон нутагтаа идэвх, санаачлагатай, үр дүнтэй хэрэгжүүлж буй сумын зөвлөлийнхөнд талархал гардууллаа.
Төслийн хэрэгжүүлснээр дараах үр дүн гарч байна. Үүнд:
14-25 насны 2074 залуус хамрагдаж чадавхажсан бөгөөд үүний 81 хувь нь ерөнхий боловсролын сурагч байна.
ESEL хөтөлбөрийн 116 сургагч багш бэлтгэгдсэн.
Төсөлд хамрагдсан хүүхэд, залуус бичил санхүүжилт олгох уралдаанд амжилттай оролцож нийт 68 төсөл хэрэгжин, бизнесийн санаагаа бодит ажил болгох 188,946,100 төгрөгийн санхүүжилтийг орон нутагтаа татаж чадсан байна.
Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх хосолсон хөтөлбөр 5 суманд хэрэгжиж 105 таблет, 5 суурин компьютер, 5 принтерийг насан туршийн боловсролын нэгжүүдэд хүлээлгэн өгч, сумын малчин залуус сурч хөгжих боломжийг бүрдүүлсэн.
Зорилтот сургуулиудад нийт 12 өсвөрийн энтрепренерүүд клуб байгуулагдан 552 гишүүнтэй болж, клубүүдээс санаачилсан үйл ажиллагаануудад төслөөс 1,255,450 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Насан Туршийн Боловсролын нэгжийн зорилтот Богд, Хархорин, Хужирт сумдын залуус бичил санхүүжилт авч, төслөө хэрэгжүүлж байгаа 3 баг аймгийн намрын үзэсгэлэн худалдаанд гар урлалын бүтээгдэхүүнээрээ оролцон, нийт 2,251,500 төгрөгийн борлуулалт хийж, хамтран ажиллах бизнесийн санал авч бүтээгдэхүүнээ өргөжүүлэх боломж бүрдсэн.
Сургуульд суурилсан энтерпрайс төслийн уралдаанд Богд сумын ЕБС-ийн “Өглөөний цайг өөртөө” төсөл шалгарч 120,000,000 төгрөгийн санхүүжилт авч, төслөө хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.200.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-20