2024 оноос сарлагийн хөөврийн урамшууллыг кг тутамд 10 мянган төгрөгөөр тооцож олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-12-15
Өвөлжилт хүндэрч, зудын эрсдэл нүүрлэсэн энэ цаг үед отроор яваа малчид, нутгийн айлууд хооронд үл ойлголцол үүсгэхгүй байх зохицуулалтыг орон нутгууд дор бүртээ хийх нь чухал байна. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт өнөөдөр ажиллаж, малчдын санаа бодлыг сонслоо. Малчид өвс тэжээл үнэтэй байгаа тухай болон малын түүхий эд үнэгүйдсэн талаар, түлш шатахууны хангалт, нийлүүлэлт хомс байгаагийн улмаас отор нүүдэл хийхэд хүндрэлтэй байгааг хэлж байна.
 
Донгой багийн хувьд энэ жил өвөлжилт хүндрэл багатай байгаа тул бусад багууд болон зэргэлдээ сумдаас 10 мянга орчим мал отроор өвөлжиж буй нь туурайн зуд нүүрлэх эрсдэлийн шалтгаан болж буй аж. Байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулаад байгаа энэ цаг үед малчид, иргэд, орон нутгийн удирдлагууд маань харилцан ойлголцож, дэм дэмэндээ өвлийг өнтэй давах учиртай. Бэлчээрийн даацтай холбоотойгоор отор нүүдлийн маргаан дагуулдаг учраас үүнийг эртнээс анхааруулж, судалгаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтаа сайтар хангах тухай Улсын онцгой комиссоос аймаг орон нутгуудад албан даалгавар хүргүүлсэн ч газар дээрээ хангалтгүй байна. 2024 оны хавраас анх удаа сарлагийн хөөврийн урамшууллыг кг тутамд 10 мянган төгрөгөөр тооцож олгох болсон нь сарлаг голдуу малтай Өндөр-Улаан сумын малчдад томоохон дэмжлэг болно хэмээн үзэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.128.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.