ХАНИАД ТОМУУНЫ ИДЭВХЖИЛ НЭМЭГДЭЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ НЭ-ЭЭС НЭМЭЛТЭЭР ОР ДЭЛГЭН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭВИЙН ҮЗҮҮЛЖ БАЙНА
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-12-12
2023 оны 49-р 7 хоногийн томуугийн матриц үнэлгээгээр аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварт өвчин Алаг цоог дэгдэлтийн үе дээр байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад амбулаторийн өвчлөл 26.8, эмнэлэгт хэвтэлт 0.7 промиллоор өссөн байна.
Насны бүлгээр авч үзвэл 0-15 насны хүүхдүүдийн дунд ханиад томуугийн өвчлөл өндөр байна. Өмнөх 7 хоногоос 6.5 дахин өсжээ. Үүнээс 0-4 насны хүүхдийн өвчлөл 55.4 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 114 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 гаруй хувь нь ханиад томуу, амьсгалын замын цочмог халдварт өвчний оноштой байна.
Одоогоор хэвтэн эмчлүүлэх 20 гаруй орны нөөцтэй. Эм тарианы тасалдалгүй, эмчилгээ, үйлчилгээнд ямар нэг хүндрэл үүсээгүй. Эрүүл мэндийн байгууллагууд шаардлагатай тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байна.
Хүүхдийн тасаг 54 ортой. Нэмэлтээр тус тасагт 49, Халдвартын тасагт 15 ор дэлгэжээ. Мөн Гэмтлийн тасагт 15 ор дэлгэх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хүн хүчний хувьд ч бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгааг НЭ-ийн Ерөнхий эмч Б.Мөнхбат хэллээ.
Эмнэлэгт өвчний өрөвсөл, хүндрэлийг дарж эмчлээд гаргаж байгаа. Эмчлүүлээд гарсны дараах асаргаа сувилгаанд эцэг эх, асран хамгаалагчид сайтар анхааран хүүхдэдээ шим тэжээлтэй шөлтэй хоол өгч, халуун бүлээн шингэн сайн уулгах зэргээр дархлааг нь дэмжих, мөн өөрсдөө олон нийтийн газарт явахдаа маск зүүн, гараа угааж хүүхдэд ханиад томуу халдаахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.