ГАЗАР ХАРИЛЦААНЫ САЛБАРЫН АЛБАН ХААГЧДЫН ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран тус сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын суурь судалгаа, газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, сумын газрын даамлуудын төлөөлөл, Дэлгэрмөрөн-Шишигэд голын сав газрын захиргааны мэргэжилтэн нийт 50 гаруй хүн хамрагдаж байна.
Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газрын байгаль орчны зөвлөх, мэргэжилтнүүд:
– Экологийн бүс нутгийн үнэлгээний судалгааны үр дүн,
– Монгол улсын экологийн чухал ач холбогдолтой газрууд,
– Газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч хамгаалах ач холбогдол зэрэг сэдвүүдийн хүрээнд оролцогчдод сургалт орж, мэдээлэл хүргэж байна.
Сургалтын гол ач холбогдол нь газрыг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг байгаль орчин, экосистемийг хамгаалах үйл ажиллагаатай уялдуулж, цогц арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангахад чиглэгдсэн байна.
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан газар ашиглалтын зохистой менежментийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, чадавхжуулах зорилгоор зохион байгуулж буй тус сургалт энэ сарын 05-07-нд 3 өдөр үргэлжлэн явагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20