Цагдаагийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газар хамтран улсын хэмжээнд “АНЗААР” аяныг 2023 оны 03-р сараас 12-р сарыг хүртэл зохион байгуулсан.
Тус аян нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой бөгөөд үүнд чиглэгдсэн олон төрлийн ажлыг аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран хэрэгжүүллээ.
“Анзаар” аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, үр дүнг үндэслэн 21 аймгаас Дархан-Уул аймаг, Нийслэлийн 9 дүүргээс Сонгино хайрхан дүүрэг тэргүүлжээ.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Насанбат аяныг амжилттай хэрэгжүүлсэн байгууллагуудад гардуулан өглөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20