ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЙМГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ, ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ ДЭМЖИНЭ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-11-29

Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороо аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзалт хийж, хүмүүнлэгийн сэтгүүлчдийн баг байгууллаа. Уг баг бүрэлдэхүүнд орон нутгийн DBS TV, RGB TV, Монцамэ агентлаг, Аймгийн хэвлэл мэдээллийн алба, FM Radio гээд өргөн хүрээнд хамтарна.

Дархан-Уул аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд МУЗН-ээс хэрэгжүүлж буй “Хүмүүнлэгийн үйл ажиллагаа”-г ард иргэдэд нээлттэй , шуурхай мэдээлж, орон нутгийнхаа Улаан загалмайн хороог дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хороо нь 2023 онд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргийлэх сургалт мэдээллээр-4405 хүнд, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр-4619 хүнд, зорилтот бүлгийн иргэдийг дэмжих чиглэлээр-2659 хүнд, хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжих чиглэлээр-16,030 хүнд сургалт сурталчилгааг хийж, аймгийн хэмжээнд нийт  42,842 хүнд үйл ажиллагаагаа хүргэж ажиллажээ.

Цаашид хийгдэх тусламж, сургалт үйлчилгээний ажилуудад хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн ажиллахаар болсонд Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Отгонбаяр баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр хэвлэл мэдээллийн ажилтнууд Улаан загалтай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцахаас гадна төвийн бүсийн тусламжийн агуулахтай танилцлаа.

Энэхүү агуулахад хоол хүнс, ариун цэврийн хэрэгслүүд, ахуйн хэрэглээ гээд яаралтай тусламж үйлчилгээнд хэрэглэх бүхий л хэрэгслүүд байршдаг байна. Төвийн бүсийн хол аймгууд Улаанбаатар хотоос тусламжийг авахаас илүүтэйгээр манай аймгаас авах нь илүү ойр байх үүднээс Дархан-Уул аймагт байгуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.105.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.