УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь нээлттэй сонсгол эхлэх үеэр 40 их наядын ХУЛГАЙ мөн эсэх талаар ГИШҮҮД санал зөрөлдөв.
Нүүрсний хулгайн улмаас улсад 40 их наяд төгрөгийн хохирол учирсан гэх тооцооллыг УИХ-ын гишүүн Т.Доржханд гарган, олон нийтэд мэдээлсэн. Тиймээс тус хорооны даргаар ажиллаж буй УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 40 их наяд гэсэн тооцооллыг гаргасан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг сонсголд гэрчээр дуудсанаа мэдэгдэв.
Б.Энхбаяр, Нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наяд төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байсан. 40 их наяд гэдэг энэ тоог ямар үндэслэл, тооцооллоор гаргаж ирсэн бэ? Үүнтэй холбоотой баримтаа гаргаж, нотолж яриад дараагийн асуудалдаа орвол эмх цэгцтэй болох юм байна гэж үзсэн хэмээгээд УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчийн суудалд суухыг урив.
Т.Доржханд, Шинжээчийн мэдээлэлтэй холбоотойгоор 40 их наяд маань 330 их наяд болчихлоо. Бодвол тоонууд сайн харсан байлгүй дээ. Тооцооллыг 2022 оны наймдугаар сард манай судлаачдын баг гаргасан. Түүнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Шинжээчдийн мэргэжил, туршлага ямар хүмүүс байгааг би ммэдэхгүй байна.
Энэ бол байж болох төсөөлөл, магадлалын онол дээр үндэслэсэн тооцоолол юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлдээ, төрөөс хяналтгүй их хэмжээний мөнгө эргэж байна. “Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гарган тавьж байна гээд сүүлийн 17-20 жилд нүүрсийг уурхайн аман дээр 50-60 долллараар ачаад, хилийн цаана 120-180 ам.доллараар борлуулдаг. Тонн тутамд 70-80 ам.долларын зөрүүг завшиж байсан этгээдүүдийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа гэсэн мэдэгдэл хийсэн. Тэгэхээр бид эдийн засагчид учир судална. 2020 оны дөрөвдүгээр сарын 5-нд 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд гарсан байдаг. 2021 оны ДНБ 43.6 их наяд төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, тийм хэмжээний орлогыг хилийн цаана алдсан гэх тооцоог хамгийн анх одоогийн Ерөнхий сайд гаргасан.
Ингээд бид эдийн засагчийн хувьд төсөөллөө гаргасан. Тухайн оны 12-р сард нүүрсний асуудал гарч ирсэн. иргэд талбай дээр жагссан. Яг ямра хэмжээний нүүрс алдсан бэ? гэж иргэд хариулт нэхсэн. Бид хариулах гэж тооцоолол хийсэн. Тухайн үед оптейк гэрээ ил болоогүй байсан. Бид Ганболд гишүүний мэдээлэлд үндэслэн тооцоолол гаргасан, энд зөрүү гарахыг үгүйсгэхгүй.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20