Нүүрсний сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр үргэлжилж “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар сонсож байна.
Шинжээч: "Эрдэнэс Тавантолгой” ХК нь Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-ын "Chalco trading Hongkong Co.ltd"-тай 2011 онд байгуулсан "Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ байгуулан урьдчилгаа 350 сая ам долларыг авсан байна.
Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолын 1.Хүний хөгжил сангийн 2011 оны орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 310.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг урьдчилгаа төлбөр болон зээл хэлбэрээр бүрдүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс Монгол" ХХК-д даалгасугай гэж заасан байна.
Уг мөнгөөр дараах зарцуулалтуудыг хийсэн байна.
Уг асуудалд гэрчээр дуудагдсан Сангийн сайд асан С.Баярцогт "Намайг яагаад энэ асуудалтай холбогдуулж дуудсаныг ойлгохгүй байна. Энд сууж байгаа гурван сайд бол 2008-2012 оны Засгийн газарт ажиллаж байсан сайд нар. Энэ үед Чалкогийн эхний гэрээ 250 сая ам.долларын гурван хувийн хүүтэй байхаар хийгдсэн. 2008, 2009 он бол Монгол Улсын хувьд хамгийн хүнд үе байсан. Оюутолгой болон Тавантолгойн орд дээр хэлэлцээрүүдийг эрчимтэй хийж байв.
Монгол Улс дэлхийн хамгийн сонирхолтой бизнесийн орчин, хөрөнгө оруулах нөхцөлтэй гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан алтан үе. Ийм учраас маш богино хугацаанд амжилттай гэрээнүүдийг хийж, өндөр өсөлтийг бий болгож чадсан юм. Хоёр том ордыг хөдөлгөснөөр их хэмжээний ажлын байр, дагалдсан дунд болон жижиг үйлдвэрүүд бий болсон.
2012 оноос хойш үеийн асуудлуудыг дараагийн ажил хариуцсан хүмүүстэй нь ярих ёстой.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20