НА: ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Б.Норовням
Үйл явдал
/
2023-12-19
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хороо бүрт 1.5-10 га газрыг дүүргийн газар тариалан эрхлэгчдэд бүлэг, хоршоо хэлбэрээр нэгдсэн журмаар олгож хэрэгжүүлэх, бусад дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар тусгагдсан тул энэ ажлыг даруй эхлүүлэх талаар хороодын Засаг дарга нарт үүрэг болгож, харилцан санал солилцлоо.
 
✅Тэрчлэн Налайх дүүрэг, БНХАУ-ын Эрээн хотын хооронд байгуулсан Найрамдалт хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт тусгагдсаны дагуу Эрээн хотын Боловсролын технологийн товчоотой хамтран зохион байгуулсан "Жимс, хүнсний ногоо хадгалалт, хүйтэн сүлжээний технологи" сургалтад хэрхэн хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулав.
 
✅Уулзалтаар 8 хороог төлөөлөн оролцсон газар тариалан эрхлэгчид олж авсан мэдлэг мэдээллээ газар тариалан эрхлэгчдэд танилцуулах, заавар, зөвлөгөө өгөх ажлын бэлтгэлийг сайтар хангаж байж эхлүүлэх тухайгаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяад танилцууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.7.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.