НА: ТӨСЛИЙН БАГИЙНХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
Б.Норовням
Үйл явдал
/
2023-12-19
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба дүүрэгт шинээр баригдаж буй 2 цэцэрлэгт шаардлагатай зөөлөн эдлэл болон гал тогооны тоног төхөөрөмжийн төслийг бичиж, "Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм"-ийн дэмжлэгтэйгээр "Дезерет" ОУБ-д хүргүүлсэн.
 
✅Уг ажлын хүрээнд өнөөдөр "Дезерет" ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, "Монгол Улаанбаатар номлол"-ын захиргааны ажилтан Ж.Батмөнх, "Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм"-ийн мэргэжилтэн Д.Одсэржмаа, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа болон бусад албаны хүмүүс 3, 6 дугаар хорооны цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд "Дезерет" ОУ-ын байгууллага нь дүүрэгт олон чиглэлийн хүрээнд олон арван төслийг дэмжиж хэрэгжүүлсэн байгууллага юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.