УЛААНБААТАРЫГ УТААГҮЙ БОЛГОСОН ХЭМЭЭН 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВЧЭЭ
Г.Алтанзагас
Үйл явдал
/
2023-12-19
Төрийн ордонд яг одоо “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонсож байна.
Энэ үеэр ТУЗ-ын гишүүд нь нийслэлийг утаагүй болгосон хэмэээн хэмээн өөрсдөдөө нэг тэрбум төгрөгийн шагнал олгожээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганболд "Тавантолгой түлш компанийн ТУЗ-ын гишүүд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Хамгийн дээд тал нь нэг хүн 125 сая төгрөгөөр шагнуулжээ. Гэтэл тус компани нэг их наядын алдагдалтай, өртэй байх юм" гэлээ.
Танилцуулгаас харахад НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан 64 сая төгрөгийн цалин, урамшуулал, Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Л.Одхүү 124.5 сая төгрөгийн цалин урамшуулал, Утааны эсрэг ээж, аавууд ТББ-ын тэргүүн Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү 78.7 сая төгрөгийн урамшуулал гэх мэтчлэн 29 хүн 1.1 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал тус тус авсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.37.222)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.