ТАНИЛЦ: 501 саяын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ, 80 саяын зээлтэй ХУД-ийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга
П.Ишханд
Үйл явдал
/
2023-12-28

Педерновын Амартүвшин нь 2022 оны 2 дугаар сарын 21-нд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн даргын жилийн орлого 19,6 сая, гэр бүлийн гишүүдийн орлого нь 30,7 сая төгрөг байна. 491 саяын төгрөгийн 2 нийтийн орон сууцтай. 27 саяын Toyota, Harrier машинтай. Тэрээр 14 саяын 14 үхэртэй.

10 саяын Эзэмших-699м2-1 газартай аж. Хадгаламждаа 6,3 сая төгрөгтэй, 80 саяын зээлтэй. Эрдэнэс Таван толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж 2022 онд АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

П.Амартүвшин нь 2021 онд 281 саяын орлоготой гэж мэдүүлж байсан бол 2022 онд 19 сая болтлоо буурчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.174.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.