Х.НЯМБААТАР: Сэлбэ дэд төв нь Улаанбаатар хотыг хөрс, агаарын бохирдол, түгжрэлээс салгах томоохон эхлэлийн цэг байх болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2024-01-01

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар шинэ оны мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. 

Тэрбээр "1778 онд сэрүүн сэлбийн хөндийд Улаанбаатар хотын анхны суурьшлын шан татагджээ. 245 жилийн хугацаанд нийслэл хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр хүн амын тоо 1.7 саяд хүрсэн байна. 

Тус хүн амын хагас нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдарч байна. Товчхондоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд агаар хөрс, усны бохирдолтой, амьдрах орчны анхан шатны хэрэгцээ хангаагүй Улаанбаатар хотыг өргөжүүлэн тэлжээ.

Энэ бүхний суурь шалтгаан нь Улаанбаатар руу чиглэсэн их нүүдэл, авлига ашиг сонирхлыг зөрчил, бодлогын алдаанаас улбаатай. Үе үеийн хотын дарга нар гэр хорооллыг орон сууцжуулах олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч бүтэлтэй үр дүнд хүрээгүй. 

Тэгвэл бид өмнөх бодлогын алдаануудад дүн шинжилгээ хийсний үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрөө танилцуулж байна. 

Ганцхан дусал маш том давлагааны эхлэл болдог шиг Сэлбэ дэд төв нь Улаанбаатар хотыг хөрс, агаарын бохирдол, түгжрэлээс салгах томоохон эхлэлийн цэг байх болно. 

2024 он Улаанбаатарчуудын хувьд шинэ сэргэлтийн эхлэл жил болно. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг дэвшүүлье" гэв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.85.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.