МАН-ын хувийн хэвшлээс "ДЭЭРЭМДСЭН" ХӨТӨЛИЙГ Л.ЭЛДЭВ-ОЧИР удирдана
Үйл явдал
/
2024-01-09

Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир удирдахаар болжээ. 2016-2020 онд Баянхонгорчуудыг төлөөлж УИХ-д сууж байгаад 2020 оны сонгуульд ялагдсан даруйдаа Япон руу дутаасан эрхэм. Саяхан эх орондоо ирээд буй тэрбээр МАН-ын төв байраар эргэлдээд байсан учир нь АЛБАН ТУШААЛД очих шалтгаан байжээ. МАН-ынхан хувийн хэвшлээс ДЭЭРЭМДЭЖ авсан Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийг нэг хэсэг АН-ын босуул, популист Л.Наранбаатар удирдаж, элдэв хэл ам таталж, хэрүүл шуугиан үүсгэж байв. Тэрбээр 2024 оны сонгуульд цацах мөнгөө тус компаниас хийж аваад ажлаа өгсөн гэж хардаж болох юм. 

Харин түүний орыг УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир залгажээ. Засгийн газраас түүийг 2024 оны 01 сарын 05-нд  "Цемент шохой" компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. Одоогоор үүрэгт ажлаа хүлээн авах процесс үргэлжилж байгааг эх сурвалж мэдээлэв.

"Цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг төгссөн.

  • 1986-1991 онд Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, инженер, ерөнхий инженер, дарга
  • 1992-1996 онд “Моn Star” ХХК-ийн дэд захирал
  • 1996-1998 онд “MCS internatiolnal” ХХК-ийн дэд захирал
  • 1998-2003 онд “Спирт бал бурам” ХК-ийн захирал
  • 2003-2008 онд “ZHT & MCS distribution” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2003-2012 онд “MCS групп” ХХК-ийн дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Канад Улс дахь Монгол улсын Элчин сайдын яаманд элчин зөвлөх
  • 2013 оноос Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн
  • 2017-2019 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2020 онд Монгол Улсаас Японы Осака хотод суух ерөнхий консулаар ажиллаж байжээ. 

Засгийн газраас Цемент шохой компани 2022 онд төрийн өмчит статустай байсныг 2023 оны аравдугаар сард Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани/ХХК/ болгон өөрчилсөн байна.

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.119.122.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Кара (66.181.161.145) 2024-01-11 19:31:06
Элдэвочир олон тербум төгрөг улсаас тендер авч утаагүй зуух ард иргэдэд шахсан зальт этгээд одоо хөтөлыг ёстой цөлмөж хоослонодоо