Нарантуул захын эзэн Ш.САЙХАНСАМБУУГИЙН "АРДЫН ЧУУЛГАН" намыг бүртгэсэнгүй
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас Ардын чуулган нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Ш.Сайхансамбуугийн өргөдлийг буцаасан байна.
Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүд арилаагүй үндэслэлээр өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаахаар шийдвэрлэжээ.
Ардын чуулган намыг бүртгүүлэх хүсэлтийг 2022 оноос хойш удаа дараа гаргаж буй. Гэвч намын гишүүдийн овог нэрс, регистрийн дугаар улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээс зөрж байгаа тул 801 гишүүнтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20