Такси үйлчилгээг зөвшөөрөлтэй болгох талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байдаг. Үүнээс 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Гэтэл 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь зөвхөн таксины жолоочтой холбогдсон байгаа нь цаашид таксины талаар тодорхой зохицуулалт хийхгүй бол энэ харилцаа нэлээд орхигдсон байна гэж үзэж Зөрчлийн тухайн хуульд өөрчлөлт оруулсан. Ер нь Зөрчлийн тухай хууль, Автотээврийн тухай хууль, тэмдэгтийн тухай хуулиудад зохих өөрчлөлтүүдийг оруулсан.
Энэ хуулийн хүрээнд 2024 оны аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ Өөрөөр хэлбэл, хуульд найман төрлийн шаардлага хангасан тохиолдолд нийтдээ 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөөд такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Ингээд зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нь такси үйлчилгээ явуулна гэсэн үг.
Такси үйлчилгээг одоогийн байдлаар Улаанбаатар хотод UB cub дуудлагын үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнийг хуульд такси үйлчилгээ гэж үзэхгүй байгаа. Үүнийг дуудлагын үйлчилгээ гэж өөр зохицуулалтаар зааж өгсөн. Аравдугаар сарын 15-аас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй болоод эхлэхээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ хийгээд, түүнтэй холбоотой гэмт хэрэг, ослын харилцаа зохицуулагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрвээ зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлбэл хувь хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая хүртэлх төгрөгөөр торгох зохицуулалт Зөрчлийн хуульд орсон.
Цаашдаа Улаанбаатар хотын удирдлагын зүгээс нийтийн тээврийн олон төрөлт үйлчилгээг нэвтрүүлэх бодлогыг явуулж байгаа. Энэ хүрээнд бид такси үйлчилгээ буюу цахилгаан таксинуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх бодлого явж байгаа” гэв.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20