Хотын дарга Х.Нямбаатар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй өчигдөр уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Улаанбаатар хотод түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том асуудал байгаа. Тиймээс дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар газар олголтыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, яндангийн тоог нэмэхгүй. Нөгөө талаар жил бүр 40, 50 мянган машин оруулж ирж хөдөлгөөн нэмж байгаа. Ирэх долоо хоногт НИТХ хуралдаж, шинээр автомашины дугаар олголтыг зогсооно. Хамгийн их асуудал үүсгэж байгаа утаа, түгжрэл хоёрын дээд хязгаарыг тогтоож түүнээс дотогш хумих тактик руу явна.
Энэ үүднээс гэр хорооллыг иж бүрнээр шийдэхийн тулд нийслэл өөрөө газар чөлөөлөлтийг манлайлж оролцоно. Газрыг чөлөөлөөд барилгын компаниудад төлөвлөлтийн зургийг зурж өгөн, дундах зам, инженерийн шугам сүлжээг татаж өгөх загвараар гэр хорооллын 200 мянган айл өрхийг орон сууцжуулах шинэ бодлого эхэлж байгаа.
Эхнийх нь Сэлбэ, Баянхошуу. Сэлбэ хороололд 12 мянган айлын хороолол барина. Ингэж чадвал Зуун айл, 32-ын тойрог, Дэнжийн 1,000 орчмын 700 га газар дээр байгаа айл өрхийг шинээр барьсан 12 мянган айлын орон сууцанд нүүлгэн шилжүүлнэ. 700 га газрыг хувааж төлөвлөлт хийнэ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20