Ж.Батсуурь: Гишүүд БҮСИЙНХЭЭ АЙМГУУДАД очих сурталчилгааны мөнгийг ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАНА гэжээ
Үйл явдал
/
2024-01-12

“Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай”  УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Яг үнэндээ энэ тогтоолын үзэл баримтлалд ойлгомжтой нэг ч үг үсэг байхгүй. Лондоноос, Сөүлээс хөдөө рүү тэгж нүүлгэсэн гэсэн хоёр жишээг л ярьж байна.  ЗГХЭГ, ХЗДХЯ, ЭЗХЯ гэсэн гурван том тамгатай тогтоолын төсөл хоёр жишээнд дээр тавигдаад хөдөө явж байгаа ажлын удирдамж юм шиг орж ирлээ. 

Та бүхний ярьж буй зүйл зөрж байна. Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхад энэ тогтоолын талаар хэлэлцүүлэг хийсэн. Гэтэл одоо дахиад хэлэлцүүлэг хийнэ гэж орж ирлээ, тоглоом юм уу.  Монгол Улсын бүсчлэн хөгжлийн талаар ямар нэгэн санаа оноо байхгүй. Гарын авлага аваад, чуулганы завсарлагаар бүсүүд дээр очих гишүүдийн сурталчилгааны мөнгийг Засгийн газраас гаргуулъя гээд биччихсэн тогтоол байна.  Үүнийгээ та нар тайлбарлаж чадахгүй, С.Бямбацогт нүдээ аниад дайраад байна. 20 жил хийгээгүй зүйл яагаад яаралтай горимоор орж ирээд байгаа юм" гэв. 

Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр "Өнгөрсөн долоон жилийн хугацаанд ул суурьтай судалгаа, 21 аймгийн хэмжээнд хэлэлцүүлэг хийгдсэн. Одоо бол яамд, эрдэмтэд, улс төрийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийхээр Засгийн газраас шийдсэн. 2001 онд батлагдсан үзэл баримтлал онолын хувьд өөр болсон.  Тогтоолын төсөлд буй бүсчлэлийн схемийг харах боломжтой. Тус схем нь улс төрийн тойрогтой харьцуулбал 90 хувийн нийцтэй буюу эрдэмтдийн санал дээр суурилсан" хэмээн ярив.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.119.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.