Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнээр ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж ТОДОРЛОО
Үйл явдал
/
2024-01-12

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналын эзнээр ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж тодорчээ.

Тодруулбал Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын Үндсэн хуульд шинжлэх ухааны тайлбар мэдээлэл туурвисан философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх, ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын 2024 оны шагналаар шагнах шийдвэр гарчээ.Түүний туурвисан бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны анхны тайлбар бөгөөд хуулийн үг, цэг таслал, өгүүлбэрийн үзэл санааг ард иргэдэд ойлгомжтой болгосон гэж үзэж, шагналыг олгосон болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

 

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.117.158.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин (59.153.86.120) 2024-01-12 19:08:53
энэ хүн нэр цэвэр хүн биш согтуугаар машин жолоодож байх үедээ жирэмсэн эмэгтэйг дайрч амийг нь үгүй болгоод нэр нөлөөгөө ашиглан ял завшсан гэж яригддаг юм шүү дээ. мөн суусан авгайнх нь хүү мөн адил хүн дайраад тусламж үзүүлэлгүй гудамжинд аваачиж хаяснаас амь алдсан гээд монголын олон нийтэд телевизээр гарч байлаа . мөн ял завшсан .