Гадаадын иргэн Монгол Улсад оршин суухын тулд ДАРААХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН байна
Үйл явдал
/
2024-01-15

Засгийн газраас өргөн мэдүүлсэн "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ" хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн цагаас эхлэн Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг эх орноо зарах гэлээ хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаад буй. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчдыг ямар ч босгогүйгээр эх орондоо оруулж ирэн ЦАГААЧДААР ДҮҮРГЭХ ГЭЖ БАЙНА хэмээн Ц.Даваасүрэн болон Х.Болорчулуун нарын сайдууд үзээд буй. Тэгвэл Гадаад улсын иргэд ямар шаардлага хангаж Монгол улсад ирэх талаарх баримтыг хүргэе. 

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд оршин суух зөвшөөрөл, визийг хэрхэн авдаг талаарх мэдээллийг та бүгдэд хүргэж байна. Эндээс та бүгд машин авангуут виз өгдөг болно, байр авангуут виз өгдөг болно, 1 сая төгрөгтэй бол виз өгдөг болно зэрэг нь бүгдээрээ мушгин гуйвуулалт, тархи угаалт, айлгах тактик, гүтгэлэг гэдгийг харж болно. Яг бодитоор бизнесийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг нь 3 жилийн хугацаанд төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргийг нь харгалздаг.

Гадаадын иргэн харьяатын газраас гадаадын хөрөнгө оруулагч нарт виз, оршин суух зөвшөөрлийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Виз олгох журам”, 2021 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ”Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-г үндэслэж олгодог.

Жишээ болгож В2 визийг авахад дараахь баримт, бичгүүдийг бүрдүүлдэг аж. Үүнд:

1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэний Монгол Улсад байх хугацаа /91-ээс дээш хоног/, виз олгох газар зэргийг дэлгэрэнгүй дурдах);

2. Паспорт болон паспортыг орлох баримт бичиг (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;

4. Тухайн жилийг оруулахгүйгээр татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн тодорхойлолт, ажил олгогчийн НДШ төлөлтийн тодорхойлолт болон шаардсан тохиолдолд бусад баримт бичиг

5. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тодорхойлолт;

6. Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;

7. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

Сэтгэгдэл: (2)
Таны IP: (18.220.242.160)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tamir (66.181.160.87) 2024-01-19 20:45:36
Tsaasan deer bichsen huuli bol bnaa bna tsaasan mungu haraad huulua martdag avilgach nar mash olon biishdee ted bol dollor haraal shuud mongol ulsiin irgen bolgono... Mongold jiriin irgend l huuli church tednii shorongiin noorom biyluulj murdugch baitsaagch shuugch prokuror nariin odon temdeg gaviyatiih ni bolzliig biyluulj baigaa bolhoor mungutei gadaad dotoodiin ymar hulgaich aluurchin huchindegch har tamhichin shorond orj baisiin orson neg ni barag l shorongiin darga hiij baigaal gants neg jil bolool garaad irdeg bizdee ed iim huulitai haa medhiin deedeer medej baigaa bolhoor hudlaa huuliin ner Baron zutguuleed bna shuu
(203.91.115.52) 2024-01-16 07:26:08
Гөлөг төөрүүлэлтээ зогсоо Монголын ард түмэн ТЭНЭГ БИШ