Цагдаагийн байгууллагаас 2023 оны 06 сард нөлөө бүхий гэгддэг 17 бүлгийн 52 этгээдийг баривчилж, шалгалтын ажиллагааг явуулж шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Рецидив гэмт хэрэгтнүүд бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэн зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан дээрэмдсэн гэмт хэргүүдийн шүүх хурал нийт 5 удаа хойшилж, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийн зарим нэг нь суллагдаж дахин энэ төрлийн гэмт хэргээ үйлдэж, бусдыг айдаст автуулсаар байгааг хуулийн байгууллагаас анхаарууллаа.
Өчигдөр буюу энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн нөлөө бүхий гэгддэг 2 бүлгийн 6 этгээдийг үйлдэл дээр цагдаа нар баривчилжээ. Тэдний дунд бусдын захиалгаар иргэнийг айлган сүрдүүлж, заналхийлсэн Рецидив гэмт хэрэгтэн Мунзуй хочит Г.Нямдорж, мөн бусдын 300 сая төгрөгийн өрийг барагдуулах зорилгоор бусадтай бүлэглэн иргэнийг айлган сүрдүүлсэн олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Яармагийн Адуучин” хочит Б.Пүрэвжав нар байсан байна. Дээрх этгээдүүд нь баривчлагдахдаа хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.
Иргэдэд анхааруулахад хувиараа өр барагдуулагч гэж байхгүй. Хэрэв хэн нэгэн этгээд таны санхүүгийн асуудалд хөндлөнгөөс оролцож, өр барагдуулах чиглэлээр шахаж шаардах, хууль ёсны эрх ашигт чинь халдвал хууль, хяналтын байгууллагад хандахыг зөвлөж байна.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20