Баянгол дүүргийн 24-р хороо “Алтай” хотхоны гүүрэн гарц өнөөдөр ашиглалтад орсон. Гэвч тус гүүрийг ашиглалтад орсон даруйд нь буюу өнөөдөр үдээс хойш том оврын автомашин гарах гэж байгаа ч осол гаргажээ. Баянгол дүүргээс мэдээлж байгаагаар гүүрэн гарцын өндрийн хэмжээ 4,5 метр өндөртэй аж. Гэвч стандарт бус өндөртэй том оврын автомашин гүүрний доор засвар хийж байсан машиныг мөргөсөн байна.Мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай бүрэлдэхүүн очиж ажилласан бөгөөд замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа аж. Үүсэн нөхцөл байдлын талаар "Энх бизнес өгөөж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхтөр: Гүүрэн гарцын өндрийн стандарт 4.5 метр байх ёстой. Манай гүйцэтгэсэн шинэ гүүрэн гарц 4.6 метрийн өндөртэй. Харин Гүүрэн гарцын өндрийн стандарт 4.5 метр байх ёстой. Манай гүйцэтгэсэн шинэ гүүрэн гарц 4.6 метрийн өндөртэй. Харин тухайн том оврын тээврийн хэрэгсэл 4.65 метрийн өндөртэй байсан тул ийм асуудал гарсан. Жолооч стандарт хангаагүй автомашин дээр чингэлэг ачсан тул жолоочийн буруу болж байна. Гүүрэн гарцад ямар нэг эвдрэл, гэмтэл гараагүй" гэлээ. Гүүрэн гарцад ямар нэг эвдрэл, гэмтэл гараагүй" гэлээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20