НИТХ-ын хуралдаанаар ХОТОД явах авто машины тоог хязгаарлана
Үйл явдал
/
2024-01-19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн мэдүүлэх эхний ээлжийн есөн журмын төслийг зөвлөлийн хуралдаанд өнөөдөр танилцууллаа.

Шинэ журмыг танилцуулахдаа хотын авто замын ачааллыг бууруулах агаар, хөрсний бохирдлыг багасгах чиглэлээр боловсруулагдсан журам гэдгийг хотын дарга онцлов. Журмыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

  1. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор "Нийтийн тээврийн сан" байгуулна. Үүнд зөвхөн автобус үйлчилгээг ч бус такси, дүүжин тээвэр, метроны үйлчилгээг уг санд хамруулна.
  2. Авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор "Нэгдсэн зогсоолын журам" батална.
  3. Нийслэлд явах авто машины тоог хязгаарлана. 
  4. Хүүхэд залуучуудын танин мэдэхүйг хөгжүүлэх, нийслэл хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Амьтны хүрээлэн"-г ажиллуулахаар журамд тусгажээ.
  5. Монгол Улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийн төвийн бүс нутагт бусад орон нутгийн албан татвараас өөр байхаар заасан тул албан татварын шинэ журмыг оруулжээ. 
  6. Нийслэлийн Нийтийн Тээврийн Газар (ННТГ)-аас 2014 оноос нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлээс хамаарч хот дотор насанд хүрсэн иргэн 300-1,300 төгрөг, сургуулийн насны хүүхэд 200-500 төгрөгөөр, зарим чиглэлд том хүн 2,600, сургуулийн насны хүүхэд 1,500 төгрөгөөр зорчиж байв. Энэ үнийг тогтоосноос хойш сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслийн нэг литр түлшний үнэ 1,750 төгрөгөөс өсөж 3,846 төгрөг болсон ч зорчигч тээвэрлэх үйлчилгээний хөлс нэмэгдээгүй. Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс 1,350 төгрөг байвал алдагдалгүй ажиллах боломжтой гэх судалгааг оруулж ирсэн тул Жаргалант тосгоноос Хархорин зах хүртэлх чиглэлээс бусад чиглэлд насанд хүрсэн хүн дөрвөн удаагийн эргэлтээр 1,000 төгрөг, бага насны хүүхдийг 200 төгрөгөөр зорчуулна.
  7. Оршуулгын үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй оршуулгын газарт оршуулсан шарилыг шилжүүлэх журмыг танилцуулсан.
  8. Нийслэлийн мал аж ахуйг эрхлэх бүсийн хязгаарыг тогтоох, Сонгинохайрхан дүүргийн мал аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон бүсийг нэмэхээр төлөвлөжээ. Тодруулбал Тахилт орчмоор адуу мал оруулахыг хориглох шаардлагатай байгаа аж. 
  9. Хөдөөнөөс нийслэлд орж ирэх автомашинууд 48 цаг үнэ төлбөргүй явах бол энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлбөр тооцно.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.15.34.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганбаатар (202.55.188.97) 2024-01-20 07:15:22
Энэ нөхөр дандаа л иргэдээ дарамталж боож байх хууль дүрэм журам ярих юмаа өвдөх үхэж үрэгдэх хурим найр сургуульд сурах гээд хүнд олон юм тохиолдож болно энэ арай дэндэж бна
(103.57.92.244) 2024-01-20 06:15:24
48 цаг арай хэтэрнэ ээ дор хаяж 7 хоног байх ёстой шүү эмнэлэг үзүүлэх шинжилгээ энэ тэр хийлгэхэд 48 цаг хүрэх үү
(43.242.243.177) 2024-01-19 21:52:25
Хөдөө орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгслийн жолооч 48 цагаас хэтэрвэл хэтэрсэн төлбөрийг хаана ямар газар хурааж авах вэ? Бөөн чирэгдэл үү? Эсвэл гарах товчоодод нь орсон гарсан бүртгэл байх юм уу? Хэтэрсэн гэх төлбөр нь хэд? Машины овор хэмжээ Марк гээд ялгаатай байх болов уу даа. Нэг их хурлын гишүүн таньдаг л юм түүгээр яриулаад төлбөр юмгүй явчихна аа яадгийн..ёстой.