Голомт банкны хамт олны эгнээнд нэгдэхийг урьж байна
Үйл явдал
/
2024-01-19

Голомт банк үйл ажиллагаа, бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэн тэлж байгаатай холбогдуулан ажлын байрны орон тоогоо нэмэгдүүллээ. Энэ хүрээнд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг 1-р сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг нээлттэй өдөрлөгөөр ажлын туршлага шаардахгүй, хүйс харгалзахгүй, насны хязгаар тогтоохгүйгээр Голомт банканд ажиллах эрмэлзлэлтэй ажил горилогчдыг эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой нэг баг болохыг урьж байна. Өдөрлөг Голомт банкны бүх салбар, тооцооны төвүүдэд 09:00-17:00 цагийн хооронд болох тул аль ч салбарт хандсанаар нээлттэй ажлын байр болон сонирхож буй ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анкет бөглөн анхан шатны ярилцлагад шууд орох боломжтой. 

Голомт банк хүний нөөцийн “Ажилтан төвтэй банк” бодлогын хүрээнд мэргэжлийн өндөр ёс зүйтэй, шударга зарчимч, итгэл даах, хариуцлагатай хамтын соёлд суурилсан ажилтан бүрд ээлтэй менежментийн тогтолцоог бий болгон ажилтнууддаа тогтвортой өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийг эрмэлздэг.

Та 1-р сарын 22, 23-ны өдрүүдэд Голомт банкны “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулагдах өөрт ойрхон салбарт хандан Харилцагчийн зөвлөхөөс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк өдгөө 2400 гаруй ажилтантай бөгөөд нийт ажилтны 70 гаруй хувийг 22-35 насны залуучууд бүрдүүлдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анх удаа, хоёр жил дараалан бөгөөд Голомт банкны нийт ажилтан энэхүү судалгаанд оролцож, үнэлгээ өгсөн. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаанаас гадна дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.208.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.