Жолооч н.РЭНЦЭН: Хажуугаас шүргэсэн машин ГАЗЫН ХОШУУ ЦООЛСОНООС үүдэн газ асгарч ГАЛ ГАРСАН
Үйл явдал
/
2024-01-24

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний 01:05 цагт Дашваанжил компанийн газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас гурван хүн амь насаа алдаж улмаар ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан ноцтой осол гарсан билээ. Газ тээвэрлэж явсан автомашины жолооч “Уулзвараар баруун эргэхэд хажуугаас давхар машин гулгаж орж ирээд газын хошууг цоолчихсон. Гал гарч эхлэнгүүт машинаасаа буусан. Мөргөсөн машины хүмүүсийг гарч чадсан эсэхийг мэдэхгүй байна. Дашваанжил компанийн 60 тонн газыг тээвэрлээд Замын-Үүд рүү явж байсан” гэжээ.

Дээрх осолтой холбоотойгоор УОК-ын мэдээллийг иш татахад  "Хоёр жолоочоос согтуурлын зэрэг тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх учраас цусны дээж авч шинжилгээний байгууллагад шалгуулахаар явуулсан. Осол улмаас гал гарсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 01.03 цагт ирсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн шуурхай очиж хөдөлгөөн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамгаалалтын бүс тогтоож ажилласан.  2167УЕ улсын дугаартай "Дашваанжил" ХХК-ийн автомашин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан "нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцох түр зөвшөөрөл олгох журам"-ын 2.2 дахь заалтын дагуу С, Е ангиллын зөвшөөрлийг нийтийн тээврийн газраас авсан эсэхийг шалгаж үзсэн.

Сэтгэгдэл: (15)
Таны IP: (18.190.160.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (202.126.90.95) 2024-01-27 19:46:54
60тн ачдаг машин биш байна билээ дээ арай л дэгэсдүүлээд байх шиг
999 (66.181.161.80) 2024-01-26 00:02:50
За одоо бол найдвартай том тэрэгний жолоочийн буруу болж, нөгөө хурган даргаа хамгаалж үлдэнэ дээ харж л байгаарай, муусайн гуйлгачингууд..
Bi ni bnoo huu (66.181.160.90) 2024-01-25 15:12:00
Naad jolooch chini 1- r egneegeeree ter chigtee yvaad hun har tsuuhun zahduu gazar mashinaa avaachij chadsan bol ingej olon hun uhej uregdehgui l bailaa ter zuvshuurul ugsun turiin baiguullagiig ATG shalga achij buulgah hooloi krantuud chin tusgai hamgaalaltiin tumur hairtsag sav hiisen baidiin bishuu onts notstoi ayultai teever hiij bgaa mashin tehnikuudiig chini tsagdaa ar uvurgui hamgaalaad yvj baidiin bishuu erh yridag uureg hariutslaga martsanii l gai ni ene odoo hotiin tuvd klonk shatval heden hun uhej hir hurungu ustah ve urdichlan sergiileed buh klonkiig hotoos garga hedheen gazar baga ovriin 1-3 tn nii mashinaaraa l benzin tulsh zaruul hii bol hotoos mash hol baig
0 2 Хариулах
(43.242.243.222) 2024-01-25 15:12:00
Газ алдаад нилээд хугацаа өнгөрсөний дараа тэсрэлт явагдсан гал өдөөгч нь хэн байв. Гэмтэл авсан хоолойны гадуур хамгаалтын бэхэлгээ яагаад байдаггүй билээ хүнд даацын өөрөө буулгагчын жолооч нар бүгд л түлшний саваа гадны механик гэмтэлээс хамгаалсан бэхэлгээ хийдэг шүү дээ
(43.242.243.222) 2024-01-25 15:12:00
Газ алдаад нилээд хугацаа өнгөрсөний дараа тэсрэлт явагдсан гал өдөөгч нь хэн байв. Гэмтэл авсан хоолойны гадуур хамгаалтын бэхэлгээ яагаад байдаггүй билээ хүнд даацын өөрөө буулгагчын жолооч нар бүгд л түлшний саваа гадны механик гэмтэлээс хамгаалсан бэхэлгээ хийдэг шүү дээ
Иргэн (202.179.22.187) 2024-01-25 12:12:28
Машинууд гулгасан гээ харахгүй байна. Том машин 2-р эгнээнээс эргэсэн ч чиргүүлийн дугуйн тойрог дотуур эргэж байгаа. Өвгөн жолооч тэрийгээ тооцоолоод эргэсэн. Гэтэл патрол явж байхдаа дугуй нь зам дээр хий эргээгүй байж таараа. Яагаад хөдөлгөөн саатуулж том тэрэгний "сохор зон"-нд нь зогссон бэ?
М (66.181.161.39) 2024-01-25 00:18:11
Хөөрхий ахад буруу юу байхав дээ!!! Үнэхээр золгүй явдал заавал энэ хүнийг буруутгах ёстой юм болов уу?
(66.181.182.229) 2024-01-24 22:13:21
Ядаж машинаа унтраахгүй дээ
Uuree (66.181.179.152) 2024-01-24 22:11:23
Патрол машины жолооч гай л боллоо шд. Эргүү гөлөг уулзвар эргэсэн бол хурдан явчихгүй😣. Хий эргэээд саатсан бол давсаа хангалттай цацаагүй идэж уусан дарга нар зайлцгаах хэрэгтэй шд гай болсон юмнууд
0 2 Хариулах
(222.229.227.77) 2024-01-24 22:11:23
Машин халтирах, гулгах цэг нэг ч байхгүй, хар зам. Яах гэж хараал урсгаж байдаг тэнэг вэ. Энэ жолооч л сигнал орилууллаа гэж уурлаад зогсож, буцаж тэнэгтээд очиж мөргөсөн. Цэвэр Патролын жолоочийн аархуу, тэнэглэлээс болж ийм их хохирол гарч, эрдэнэт хүний амь үрэгдлээ. Чи бол бас нэг баасны ялаа, тэнэглэхээ зогсоо.
Хариу (59.153.114.211) 2024-01-24 22:11:23
Хий эргээгүй өөрөө зориуд зогссон байлээ.
(66.181.160.104) 2024-01-24 22:11:01
Ene ahd buruu baihguiee
Я.Энхбаатар (103.10.21.16) 2024-01-24 22:01:50
Энэ ах буруу байхгүй ээ.битгий буруугаасай жолооч хөөрхөн
0 2 Хариулах
(202.21.107.118) 2024-01-24 22:01:50
Чи шинжээч үү
(202.55.188.117) 2024-01-24 22:01:50
Aimar aitsan bgaazdee zailuul