10-р БОГДЫН аав, Төрийн соёрхолт математикч Ч.АЛТАННАР Стэнфордын их сургуульд СУДЛААЧААР ажиллана
Үйл явдал
/
2024-01-25

Төрийн соёрхолт математикч, “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ч.Алтаннар АНУ-ын Стэнфордын Их сургуульд ахлах судлаачаар ажиллахаар болсон байна. Нэрт матетатикч тэрбээр Монголын бурхан шашны тэргүүнээр өргөмжлөгдөөд буй X Богдын аав нь билээ.

Чинчулууны Алтанар нь АНУ-ын Флоридагийн Их Сургуульд математикийн шинжлэх ухааны нэг салбар болох оптимизацын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Түүнээс хойш АНУ, Их Британи болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, тухайлбал МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, мөн Монголын Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнд харъяалагдан ажиллахын хажуугаар олон улсын зарим мэргэжлийн сэтгүүлүүдэд дэд редакторын үүрэг гүйцэтгэж байсан аж. 2012 оны 11 сард Улс тунхагласан баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж  МУИС-ийн нэр бүхий багш эрдэмтдэд  Төрийн соёрхол хүртээхэд тэрбээр  МУИС-ийн МКС-ийн Хэрэглээний математикийн тэнхмийн зөвлөх профессор  Т.Жанлав, Математикийн хүрээлэнгийн захирал, профессор Р.Энхбат, Цөмийн судалгааны төвийн секторын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар нарын хамт Математикийн хүрээлэнгийн ажилтан, доктор  байхдаа ТӨРИЙН СОЁРХОЛ цол шагнуулж байжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.249.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.