Зам тээврийн ослоос үүдэлтэй ГАЛ ТҮЙМРИЙН аюул нийгмийг түгшээгээд байна. Осолд холбогдоод ГАЗЫН тэрэгний жолооч нь “Дашваанжил” ХХК-ний жолоочоор 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа аж. Осолтйо холбоотойгоор “Дашваанжил” ХХК-иас мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус компанийн Ерөнхий захирал Н.Баатаржав сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Газнаас болж гал гараагүй. Газ тээвэрлэлт дэлхийн бүх улсад стандартын дагуу тээвэрлэгддэг. Бид өдөр бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Бид нүүрсэнд хордоод бүгдээрээ өвчилж байгааг эрүүл мэндийн байгууллага тогтоочихсон. Тийм учраас ГАЗ түлшийг битгий буруугаар сурталчилаад бай. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, улсынхаа эдийн засгийг өсгөхийн тулд л ажиллаж байна. Хэвлэлийнхэн битгий хов хөөцөлдөж, мэдээлэл бэлтгээд бай. Буруу хүмүүсийн яриагаар иргэдийг битгий бухимдуулаач. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг сонсоорой. Энэ бол байгалийн гамшиг гэж би бодож байна” гэлээ.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20