Хотын дарга Х.Нямбаатарыг алс холын АНУ-д аялаж, хундага тулгаж явах зуур Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн ослоос улаабтай ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛ болж хүний амь эрсдэж, их хэмжээний гарз хохирол учрав. Орон гэр нь галд өртсөн иргэд айж балмагдан, сэтгэл зүйн гүн хямралд орчихсон нөхцөл байдал амаргүй байна. Засгийн газар, УОК-ын хуралдаанаар галд шатсан 60 айлын байрыг засварлах төсвийг улсаас гаргана гэж мэдэгдсэн ч энэ нь ирэх хавраас наашгүй болох нь.
Иргэд нь орох оронгүй, зочид буудалд түр толгой хоргодож байхад эрхэм хотын дарга Х.Нямбаатар Америкийн нэгдсэн улсад НИТХ-ын төлөөлөгчдийн хамт аялаж, амтат дарс шимж яваа бололтой. Түүнтэй хамт өмнө нь хотын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Агаарын бохирдол хариуцсан орлогчоор ажиллаж байгаад иргэд буруу галлаж байгаа учраас утаа их гарч байна хэмээн яриад халагдсан Д.Ихбаяр, эдийн засагч, Д.Жаргалсайхан нар явна.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20