Өнөөгийн эрх баригч намын гишүүн, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаяр Үндэсний эвслийг тэргүүлэхээр болжээ. Тэрбээр 2020 оны сонгуульд Хан-Уул дүүргээс бме даан нэр дэвшсэн ч улстөрийн хэрэгт холбогдож улмаар хоригдсон. Тэрчлэн МАН-аас хөөгдсөн. Нэг хэсэг улстөрөөс холдож, өөрийн сонирхол хоббигоорооо авто спорт хөөцөлдөж явсан нэгэн. Улстөрд байхдаа хатуу ширүүн дүрийн нэг байсан тэрбээр ирэх 2024 оны сонгуульд "Ногоон нам", "МҮАН"-ыг нэгтгэсэн ҮНДЭСНИЙ ЭВСЭЛИЙГ удирдан улстөрд дахин орох нь тодорхой болжээ.
Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын тус тус шийдвэрээр улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Номт овогт Нямтайширын Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлажээ. Н.Номтойбаяр улс төрийн намд төвлөрсөн эрх мэдлийг чөлөөлөхийг эн тэргүүнд чухалчилж, эдийн засаг, нийгмийн нийцэт бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах хүрээнд хувийн хэвшлийг хүчтэй, хүүхэд залуусыг зорилтод чиглэлээр боловсролтой, иргэдээ эрүүл саруул, мөнгөтэй, итгэлийн хүчтэй болгохыг бодлогынхоо цөмд байршуулна гэжээ.
Тэр бол энэ цагт бүтээн байгуулалтыг өрнүүлж, авлигын ханыг нурааж, шударга бустай хатуу ширүүн тэмцэх, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах чадвартай эр хүн.
Тэрээр улс төр нь эн тэргүүнд эх орныхоо язгуур эрх ашгийг эрэмбэлдэг, эвийг сахидаг, өмнөх ажил, асуудалдаа өөриймсөг, эрч хүчтэй, чадварлаг, шинжлэх ухаанчаар ханддаг, нийгэм нь айдасгүй, амар амгалангаар дүүрэн хүчирхэг Монголоо сэргээн цогцлоохыг хүсэж байгаагаа илэрхийлж улс төрийг эрүүлжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэстэн бүгдээрээ баяжих үйлсэд улс төрийн намуудыг “Үндэсний эвсэл”-д эвсэж, нэгдэхийг уриаллаа.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20