Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 2023 оны 3-р сард “Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо”-г байгуулсан. Үндэсний хорооны 3-р хурал өчигдөр буюу 1-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг олон улсад сурталчлах чиглэлд хийгдсэн ажлуудыг дүгнэж ярилцав. Мөн энэ оноос эхлэн Монгол Улсыг илүү өргөн хүрээнд олон улсад таниулан сурталчлах “Go Mongolia” нэгдсэн брэндингийн хүрээнд хийгдэх төлөвлөгөөг хуралдаанд оролцогчдод танилцууллаа.
Хурлын төгсгөлд 2024 онд дотоод руу болон олон улс руу чиглэсэн арга хэмжээнүүдийг нэгтгэх, “Go Mongolia” Үндэсний брэндинг дор эдгээр арга хэмжээг зохион байгуулах, яамдын уялдаа холбоо, оролцоог тодотгож Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн стратеги дор хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцож, гарсан шийдвэрийг Засгийн газрын хуралд танилцуулахаар боллоо.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20