Засгийн газрын хурлын дараа 13:00 цагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баялагийн сангийн тухай хуулиар мэдэгдэл хийж, парламентад суудалтай намын дарга нартай санамж бичигт гарын үсэг зурна.
– ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
– ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
– Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Онцгой байдлын албаны гурван албан хаагчдын ар гэрт “Буянт-Ухаа” хороололд тус бүр гурван өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ.
Мөн бусад хохирлыг арилгахад шаардлагатай нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн амь насны даатгалаар тус бүр 50 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм. Засгийн газраар хэлэлцэх асуудлын жагсаалтыг эргэн мэдээллэх болно.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20