"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг өнөөдөр /2024.01.31/ хаалттай танилцуулна. Хэрэв гэм буруутай гэж үзвэл ял шийтгэлийн хурлаар үргэлжилэх аж. Нүүрсний гэх хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж, өнгөрсөн Баасан гаригт /2024.01.26/ завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлсэн. Шүүх хурал нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэгдүгээр сарын 14-нд эхэлсэн юм.
Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Шүүх хурал тодорхой шалтгааны улмаас нийтдээ таван удаа хойшилж, он дамнан үргэлжилсэн юм.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20