Ц.БАТБОЛД: Ч.Хүрэлбаатар сайд УВС АЙМГАА гадуурхсанд харамсалтай байна
Үйл явдал
/
2024-02-06

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд орон нутгийн нөхцөл байдал болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бүсчилсэн хөгжлийн эдийн засгийн форумд Увс аймгийн ирээдүй, цаашид хэрхэн ажиллах талаар танилцуулга хийх бэлтгэлтэй ирсэн боловч тухайн үйл ажиллагааг зохион байгуулсан Эдийн Засаг, Хөгжлийн Яам (ЭЗХЯ) ялгаварлан гадуурхсанд харамсалтай байна. Завхан, Ховд, Баян-Өлгий аймгуудын хөгжлийн бодлогыг зассан тайзан дээрээс сонслоо. Харин Увс, Говь-Алтай аймгуудын удирдлагууд 30, 30 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн хэдий ч бидний мэдээллийг авсангүй. 

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Увс аймагт аль ч улс төрийн хүчин олонх болоогүй. ЭЗХЯ сонгуульд нэр дэвшиж орж байгаа горилогчдоо ард иргэдэд танилцуулах сонгуулийн шоуны форум зохиосон нь харамсалтай байна" гэв. 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд Увс аймагт гарсан өөрчлөлтүүдээс дараах зүйлсийг онцлов. 

  • Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 192.7 тэрбум болгож өмнөх оноосоо 19.2 хувиар нэмэгдүүлсэн. 
  • Улсын төсвийн орлогыг давуулан биелүүлж ажиллаа.
  • Хувийн хэвшлээр ажил хийлгэх боломжоор хангасны хүчинд нэлээд том бүтээн байгуулалт буюу 570 айлын орон сууц, хоёр том худалдааны төвийг барьж байгуулсан байна. 
  • Увс аймгийн бизнес эрхлэгч, ард иргэдийн хадгаламж 22 тэрбумаар нэмэгдсэн. 

Үргэлжлүүлэн тэрбээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандаж байгаа талаар "ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар монгол хүн мөн юм уу биш юм уу. Увс аймгийн ард түмний сонголтоор 16 жил монгол төрийн бүх том албан тушаалд томилогдлоо. 

Энэ хугацаанд Увс аймагт ганц үйлдвэрийн шав тавьсангүй. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль нэрийн дор орж ирж Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаднын хүмүүст найр тавин өгөх бусармаг үйл ажиллагаа хийж байгаа учраас миний хувьд эсэргүүцэж байгаа тул Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд хандаж байна" гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
1
2
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.142.172.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(103.57.92.62) 2024-02-06 12:06:12
Замаа засаж байгаа юм байхдаа хөөрхийс 4жил ам нь үдээстэй байждээ