УИХ-ын дарга Г.Занданшатар 2024 онд МАН-аас нэр дэвших сонирхолтой нөхдүүдийг дагуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангайгаар аваргуудын шагналыг гардуулан яваа. Тэрбээр өчигдөр өөрийн сошил хуудсаараа "Газрын гадныхан зарахгүй. Иргэн Г.Номин-Эрпэнийн санал 100 гаруй мянган иргэний дэмжлэгийг авсан тул бид үүнийг хууль болгон батлуулна" хэмээн мэдэгдлээ.
2024 оны 01 сарын 22-ны өдөр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах“нийтийн өргөдлийг иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Petition цахим системд санаачилсан. Тус санал асуулгыг 14 хоногийн хугацаанд 100,117 иргэн цахимаар гарын үсэг зуран дэмжсэн байна. УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар нийтийн өргөдлийг 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлэх дэгтэй. Тус хуулийн заалтын дагуу дөнгөж саяхан УИХ-ын Тамгын газартайгаа цахимаар хуралдан хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авахаар шийдвэрлэлээ.2013 онд батлагдсан “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай" тус хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Үндсэн хуулийн заасан засаглах эрхээ эдлэн идэвхтэй оролцож, цахимаар гарын үсэг зурсан нийт иргэддээ баярлалаа.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20