Би ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ. Тэг зогсолт болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна
Үйл явдал
/
2024-02-08

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудлыг хэлэлцэж буй. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Түгжрэлийг шийдэхийн тулд шинэ хуулиар гэр хорооллын газар олголтыг зогсоохоор болсон. Одоо байгаа гэр хорооллыг тэлэхгүй, орон сууцжуулах арга хэмжээ авна. Мөн түгжрэлийн гол шалтгаан бол Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл, 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно. Би Хотын даргын хувьд хэн нэгэн хүний бизнесийг хязгаарлаж, машин авахыг нь зогсоох гээд байгаа юм биш. Түгжрэлийг шийдэхийн тулд ийм шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргахаас аргагүй. Хэдий хэр хурдан хугацаанд ийм шийдвэр гаргана, төдий чинээ хурдан 2025 онд тэг зогсохоос урьдчилан сэргийлнэ. Машины тоог хязгаарлаж байж одоо байгаа машинуудаа хурдан явуулах холбоос болон тойрог хурдны замуудыг хийх төлөвлөлт рүү явна. Зам тавьсан ч автомашины тоо энэ хурдаар нэмэгдвэл асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр 700 мянган машин явж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ тоог хязгаалахгүй бол гурван жилийн дараа энэ тоо нэг саяд хүрнэ" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
3
1
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (13.59.92.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(59.153.115.207) 2024-02-08 21:51:01
Залгисан 77 тэрбумаараа замаа тавь л даа. Өнөөдөр иргэдийн хурал дээр чинь зам ашигласны хураамжаас 77 тэрбум төгрөг 1 жилд орж ирдэг гээд ярьж байна лээ