Б.РЕНЧИН гуайн хүү Барсболд ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо
Үйл явдал
/
2024-02-09

Цагаан сарын баярын босгон дээр эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж буй. Энэ үеэр Шинжлэх Ухааны академийн Палентологийн хүрээлэнгийн зөвлөх, Монгол Улсын Төрийн Соёрхолт, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ренчингийн Барсболдод Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Тэрбээр 60 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Монголд палентологийн эрдэм судлалын суурийг тавьж хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг авьяас бэлгээ зориулж, Монгол олны үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн эрхэлж, үлэг гүрвэлийн 20 орчим овог төрлийг шинжлэх ухаанд анх тогтоож, эрдэм шинжилгээний 20 гаруй ном, 300 гаруй олон улсад чансаатай өгүүлэл бүтээл туурвисан.

Мөн Монголын геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлсэн болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.48.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.